8o
Улаанбаатар хот
mobile menu

Ганцаараа явж байгаа иргэнийг араас нь дагаж дээрэмддэг бүлэглэлийг илрүүллээ

2019-03-21 17:19:00

БЗД-ийн 1, 7-р хороны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг дээрэмддэг бүлэг этгээдийг БЗД дэхь цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, бүлэглэн дээрэм хийдэг 13 этгээдийн есийг нь СХД-ийн нутаг дэвсгэрээс, дөрвийг нь БЗД-ийн нутаг дэвсгэрээс архи, согтууруулах ундаа хэрэглэн мансуурсан үед байхад нь баривчилсан байна.

Тус этгээдүүд нь урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Лангуун дээрээс иргэдийн анхаарал сарниулж гар утас, болон бусад эд зүйлсийг хулгайлдаг. Мөн шөнийн цагаар хүн ихтэй газруудаар явж, хохирогчоо сонгон  даган явж байгаад дээрэмддэг аж.

Тэдний үйлдлээс дурдвал, 

  • 2018 оны гуравдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нэгдүгээр хороо Эвтэй дөрвөн амьтны урд талын 25 дугаар байрны хойд талын гудамжинд таксинаас бууж явсан иргэнийг хойноос нь дагаж явж байгаад дээрэмджээ.
  • БЗД-ийн 7-р хороо Баянцээлийн гудамжинд архи, сонтууруулах ундааг хэрэглэсэн ганцаараа явсан иргэнийг араас нь дагаж яваад дээрэмдсэн.
  • БЗД-ийн 7-р хороо “Панда” авто угаалгын гадна иргэнийг бүлэглэн дээрэмдсэн асуудал тогтоогдоод байгаа аж.  

Тус этгээдүүдийн дунд удаа дараагийн үйлдэлтэй этгээд байгаа бөгөөд өмнө нь шалгагдаад прокурорын хяналтанд байхдаа хорионы хугацаа дуусч 2019 оны 3 дугаар сарын 6-нд суллагдан гарч ирээд дахин бүлэг болон гэмт хэрэг үйлджээ. Суллагдсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 3 сая төгрөгийн хохиролтой 8 хулгай, 3 дээрмийн хэрэг үйлдсэн байна. Мөн өмнөх үйлдсэн хэргийг авч үзвэл эдгээр 13 этгээд нь нийт 50, 60 гэмт хэргийн үйлдэлтэй байгаа аж. Үүнд 50, 60 сая төгрөгийн хохирол учруулсан байна. 

Тус этгээдүүд нь Мини маркетаар орж хулгай хийж өөрсдийнхөө хүнсний эд зүйлсээ хангадаг бөгөөд нийтийн байр түрээслэн оргонодог аж. Хулгайлж авсан эд зүйлээ барьцаалан зээлдүүлэх газарт зарж борлуулдаг болохыг Мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.2 хэсэгт зааснаар дээрэмдэх хүнд гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.1-т зааснаар хулгайлах хөнгөн гэмт хэрэг зүйл ангиар шалгаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hool
Zurgiig n taviachee. Namaig deeremdej baisan garuud mun baigaasai. Araas dagaj ireed l hudlaa murluud muudaltsaj baigaam shig bolood l araas gar hoish n tataj bariad l neg n harmaa uhaad avchdag novsh
2019/03/20 103.57.93.73