8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зоджээ

2019-03-19 11:35:56

4 настай хүүг орондоо шээлээ хэмээн хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан байна. Тодруулбал, хойд эцэг болох Т эхийг нь Дархан-Уул аймаг руу явсан үед нь  орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар зодсон байна.  Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Хүүгийн баруун гар хугарсан мөн дотуур гэмтэл авч бие нь хөх няц болсон байна. Харин хүүг ийм болтол зодсон хойд эцэг нь гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ. Хойд эцэг Т нь 27 настай эрхэлсэн тодорхой ажилтай нэгэн гэнэ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
bonuustai hvvhnvvd nuhruu solij hormoin don tsarailj uur er damjij ywaal hvvhed hichirhiileld oruulj bhiin
2019/03/20 103.10.21.112