8o
Улаанбаатар хот
mobile menu

“Жананаран” ХХК тусгай зөвшөөрөлгүйгээр ор бүхий эмнэлэг нээн ажиллуулж байжээ

2019-03-19 13:38:41

БГД дүүргийн Нарны хороололд байрлах “Жананаран” ХХК-ний эмнэлэгт шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлгүйгээр ор бүхий эмнэлэг нээн, үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн эмчилж байгаа зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчлийг үндэслэн тус эмнэлэгт холбогдох хуулийн заалтаар Зөрчлийн хэрэг нээж, арга хэмжээ тооцохоор ажиллаж байна.

Түүнчлэн тус дүүргийн 20-р хороонд байрлах “Нууц увидас рашаан” ХХК-ний эмнэлэгт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар их эмч Р.А-ийн эмчлэх эрхийг гурван сарын хугацаатай хасаж, торгууль ноогдуулан, гомдол гаргагч иргэнд нөхөн төлбөр эмчилгээний зардлыг олгуулахаар шийдвэрлэж, 100% барагдуулж ажиллалаа гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment