8o
Улаанбаатар хот
mobile menu

Нарантуул ОУХТ дээр "Нэг хором" өдөрлөг зохион байгуулагдана

2019-03-20 09:11:00

09:00 цагаас

  • МУИС-ийн Дугуй танхимд МУИС-ийн Байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ажиллагаа болно. Утас: 99002019
  • Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

10.30-д

  • Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийнэ. Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра, Тээврийн цагдаагийн газрын төлөөлөл оролцоно. Утас: 325044

11.00 цагаас

  • Монголын Жижиг дунд бизнес эрхлэгчид болон Гарааны бизнес эрхлэгчдийг Азийн зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, зуучлах бодит боломж бүхий Экспортын хурдасгуур хөтөлбөрийн талаар мэдээлнэ. Утас: 88015840, 99102837, 99109804

11.30 цагаас

  • Баянзүрхийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Б.Цолмонгэрэл нарын хууль бусаар хөрөнгөжиж байгаа асуудлыг баримтаар дэлгэж, иргэн И.Энхсайхан мэдээлэл хийнэ.
  • Нарантуул ОУХТ дээр "Нэг хором" өдөрлөг зохион байгуулагдана. Утас: 90094400, 88096555

12:00 цагаас

  • Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг хуулийн байгууллагад захиалга өгч, иргэнийг шийтгүүлэх гэж байгаа талаар Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас мэдээлнэ.

12:00 цагаас

  • "Наурыз-2019" казах ёс заншил сурталчлах өдөрлөг болно.

15.00 цагаас

  • “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Утас: 99007969, 88249813, 86150069
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл