8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхнэртэйгээ муудалцсан эр гэрээ шатаажээ

2019-03-20 09:12:39

Энэ сарын 16-ны өдрийн 11.40 цагт Баянхонгор аймагт өөрийн гэрээ шатаасан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Эрдэнэцогт сумын дөрөвдүгээр багийн нутагт оршин суух 33 настай иргэн Т нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн гэрээ галдан шатаажээ. Гэрээ шатаах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд эхнэртэйгээ муудалцаж улмаар гэр рүүгээ бензин цацаж шатаасан байна.

Санаатайгаар галдан шатаасан уг хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment