8o
Улаанбаатар хот
mobile menu

Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг  анхааруулж байна.

2019-03-20 09:13:49

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

 Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр  цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг  анхааруулж байна.

Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн,  Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар  1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  11 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт  869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment