8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр "Дэлхийн аз жаргал"-ын өдөр

2019-03-20 11:24:22

“Дэлхийн аз жаргалын өдөр” өнөөдөр тохиож байна. 2012 оны НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн хуралдаанаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон улс орнууд зохих хэмжээнд тэмдэглэдэг байх зөвлөмж гаргажээ.

Учир нь бараг дэлхийн бүх газар энэ үед өдөр шөнөтэй тэнцдэг учир НҮБ энэ өдрийг жаргалтай байх адилхан эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн билэгдэл болох юм гэж тооцоолсон байна. Харин манай улсад 3-р сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг.

Олон улсын аз жаргалын өдрийг батлах санаачилга жижиг уулын орон болох Бутанаас (Bhutan) гарчээ.

Бутаны вант улсын оршин суугчид энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс бөгөөд иргэдийн аж амьдралыг хэмждэг нийт үндэстний аз жаргалын коэффициентээр (Gross National Happiness Index) бол энэ улс хамгийн сайн нь юм байна.

Нийт улсын жаргалын коэффициент гэдэг энэхүү ойлголтыг мөн Бутаны 4 дэх ван анх санаачлан дэлгэрүүлсэн түүхтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment