8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг ням гарагаас эхлэн хаана

2019-03-21 14:47:00

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжлүүлэн хийгдэхтай холбогдуулан Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх түр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 24-ний ням гарагийн шөнөөс эхлэн хаана.

Өөрөөр хэлбэл, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн зам /Олимпийн гудамж/-ыг хааж Нарны замаас Олимпийн гудамж, Олимпийн гудамжнаас Нарны зам руу эргэх боломжгүй болох юм.

Иймд иргэд байрлуулсан тэмдэг тэмдэглэл, мэдээлэх самбарыг анхаарч хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл