8o
Улаанбаатар хот
mobile menu

Цасан шуурганд төөрсөн хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

2019-03-20 15:00:00

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар эрс хүйтэрч, орон нутагт цасан болон шороон шуургатай байхыг цаг уурчид сануулж буй. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн цаг агаар муудаж, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орсон бол өчигдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Дундговь аймаг, Төв аймгийн  баруун өмнөд хэсгээр цас орж шуурсан.

Цаг агаарын таагүй байдлын улмаас малдаа явсан нэг иргэн өчигдөр сураггүй алга болсон юм. Тодруулбал, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 16:00 цаг орчимд малдаа явсан 25 настай эмэгтэй  гэртээ ирэлгүй уджээ.

Ар гэрийнхэн нь дуудлага өгснөөр тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд алга болсон иргэнийг хайж, 24:00 цагт эсэн мэнд олсон аж. Мөн Сайхан-Овоо суманд 46 настай эрэгтэй малдаа яваад сураггүй гэсэн дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, шөнийн 02 цаг 30 минутын орчим эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Тус аймагт өнгөрсөн шөнө хур тунадас орж, салхи 18-20 метр секунд хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл