8o
Улаанбаатар хот
mobile menu

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сугалаагаар тодруулна

2016-03-03 16:08:00

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн ерөнхий журмыг Барилга хот байгуулалтын яамнаас баталсан. Нарийвчилсан журмыг Төрийн орон сууцны корпораци удирдлагын хэмжээнд ярилцаж байна. Тус байгууллагынхан тун улахгшй эцсийн байдлаар баталж, ирэх даваа гаригаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэддээ танилцуулах аж. Тэгвэл Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сугалаагаар тодруулахаар болжээ. Энэ талаар Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга "Журам батлагдаж, иргэдэд мэдээлэл хүргэсний дараа түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг нээлттэй бүртгэнэ. Иргэд бүртгэлээс хоцорчихлоо гэж санаа зовох хэрэггүй. Хүсэлт гаргаж байгаа бүх иргэнийг бүртгэж авна. Өнөөдрийн бидэнд байгаа мэдээллээр 27 мянга гаруй иргэн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр ийм хэмжээний хүмүүс байгаа учраас бүртгэлийн хугацааг 14 хоног болгоно. Иргэдийн дунд нэг буруу ойлголт бий. Түрүүлж оочерлосон хүн л түрээсийн орон сууцанд хамрагдана гэж бодоод байна. Тийм биш, түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй бүх иргэдийг бүгдийг бүртгэнэ гэдгийг дахиад хэлье. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 27 мянган иргэн байгаа ч орох байр нь 350 айл. Тиймээс иргэдийн хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хийсний дараа сугалаагаар тодруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, 27 мянган иргэний дунд сугалаа явуулж 350 иргэн нь түрээсийн орон сууцанд хамрагдана. Энэ бол хамгийн шударга хуваарилалт болно гэж үзэж байгаа. Иргэдийн хувьд хөтөлбөрт хамрагдах шалгуурыг хангах хэрэгтэй байгаа. Шалгуур хангасан нь сугалаанд оролцож, хангаагүй нь хасагдана гэсэн логикоор явна. “Буянт-Ухаа 1” хороололд хамрагдах иргэдийг сугалаагаар тохируулсан журмаар явна гэсэн үг" хэмээн ярьсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсмаар
хөөрхий монголчуудаар тоглож даапаалж дууслаа. бид сонголтоо зөв хийсэн бол өнөөдөр ингэж дорд үзэгдэх шаардлагагүй байсан.
2016/03/03 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment