8o
Улаанбаатар хот
mobile menu

М-Си-Эс Групп 2018 онд 161 орчим тэрбум төгрөгийн “эх оронч” худалдан авалт хийжээ

2019-03-21 10:01:11

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болох, иргэдийн хөдөлмөрлөх сонирхол дээшилж ажилгүйдэл, ядуурал буурах, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх, өрсөлдөх чадвар бүхий ЖДҮ-үүд бойжих, эдийн засгийн өсөлт өрхөд орох зэрэг олон талын өндөр ач холбогдолтой. Тиймээс ч жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь аливаа улс орны эдийн засгийн нэн тэргүүний эрхэм зорилтод тооцогддог. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг төрөөс дэмжихээс гадна хувийн хэвшлийн томоохон компаниуд бараа, ажил үйлчилгээ худалдан авах замаар урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнүүлэн дэмждэг жишиг бий. Тухайлбал, М-Си-Эс Групп аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж иржээ. 2018 онд гэхэд 2244 аж ахуйн нэгж, 657 хувь хүмүүстэй хамтран ажиллаж, тэдгээрээс нийтдээ 160.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна. Нөгөөтэйгүүр үндэсний нэг томоохон хувийн компани дотоодын аж ахуйн нэгжүүддээ 160.9 тэрбум төгрөгийн тендер хуваарилсныг харуулж байна. Ингэснээр тэдгээр аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэн, шууд болон шууд бус ажлын байрыг бий болгожээ.

М-Си-Эс Групп нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд үндэсний томоохон компани болон өргөжихдөө үйл ажиллагааныхаа улс орон, хүмүүст өгөх өгөөжийг эн тэргүүнд тавьж, нийгмийн ач холбогдлыг ямагт харгалзан үзэж ирсний бодит жишээ нь дээрх худалдан авалтын үйл ажиллагаа юм. Мөн ажлын байр олноор бий болгох, эдийн засгийн хүндрэлтэй үеүдэд тэдгээрийг тогтвортой хадгалах, хуулиар хүлээсэн татвар шимтгэлээ үнэнч шударгаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах зэрэг үзүүлэлтүүдээр хувийн хэвшлээ олон жил манлайлж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж иржээ.

Б.Сувд-Эрдэнэ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл