8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 11 дүгээр сургуульд хүүхдийн хөгжлийн асуудлаар сургалт болно

2019-03-21 10:35:33

09.00 цагт

  • МУИС-ийн Номын санд “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” олон улсын хурал болно. Утас: 98066116
  • “Чингис” зочид буудалд Үндэсний хоршоологчдын VI чуулган эхэлнэ.
  • “Шангри-Ла” зочид буудалд “Мах, сүүний салбарын хөгжлийг манлайлагчдын бага хурал” болно.
  • “Туушин” зочид буудалд “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний IV хурал болно.
  • Нийслэлийн 11 дүгээр сургуульд хүүхдийн хөгжлийн асуудлаар сургалт болно.

09.30 цагт

Цаг уур, орчны шинжилгээний газрын Хурлын танхимд Дэлхийн усны өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт

  • “Blue Sky” зочид буудалд “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн нээлт болно. Утас: 88087892
  • ХХААХҮЯ-нд “Мал үржүүлэг, технологийн ажлын нээлт” болно. Утас:88087892
  • “Новотел” зочид буудалд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааны тайланг танилцуулна. Утас: 88085092
  • Ус сувгийн удирдах газраас автомашин угаалгын газруудын усны хэрэглээ, стандарт, ус бохирдуулагч үйлдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99121618

11.00 цагт

  • ГХЯ-нд “Монгол, Узбекистан Улсын  хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ардын дипломатын гүйцэтгэх үүрэг” дугуй ширээний уулзалт болно.
  • Монгол Улсын Хүүхэлдэйн театрт “Дэлхийн хүүхэлдэйчдийн өдөр”-ийн зориулсан “Бүлтээхэй Дэлдээхэй 2” хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүнийг танилцуулна. Утас: 80232323, 80016566, 11321669
  • “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • УБЕГ-аас иргэний цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломжийг бүрдүүлсэн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас:98114640
  • Монгол Улсын Үндэсний номын санд Дорнын их яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан зохиолч, уншигчдын уулзалт болно. Утас: 99261619, 11325573
  • БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Туул голын сав газрын эрүүл мэнд ямар байна вэ” сэдвээр MN  төвд мэдээлнэ.

12.00 цагт

  • Хэвлэлийн хүрээлэнд “Нийгмийн тэгш бус нөхцөлд шударга ёсны асуудлыг хэвлэл мэдээллээр хэрхэн хөндөх вэ” хэлэлцүүлэг болно.
  • “LEAD Mongolia 2018” хөтөлбөрийн "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" багаас “Ажил хийх гоё” төслөө MN  төвд танилцуулна.

13.00 цагт

ХААИС-ийн Хатан туул театрт оюутнуудыг хичээлийн бус цагаар цагийн ажил эрхлэх боломжийг бүрдүүлэх “JOB FAIR” нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99287297

14.00 цагт

  • Хүүхдийн урлан бүтээх төвийн  “Орд” галерейд Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.
  • Хангарди ордонд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэл, аймаг, дүүргийн удирдлагуудтай цахим хурал хийнэ. Утас: 325044
  • ГХЯ-нд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Англи хэлний олимпиадад шилдэгт шалгарсан сурагчдад шагнал гардуулна.

15.00 цагт

Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуульд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” эцэг эхийн зөвлөл байгуулах сургалт болно. Утас: 99179105, 99168685

16.00 цагт

Орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.

Төрийн ордонд

09.00 цагт

  • “Уур амьсгалын өөрчлөлт хүн, мал амьтны эрүүл мэнд, ургамлын ургацад үзүүлж буй нөлөөлөл” зөвлөгөөн болно.
  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт

УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

12.00 цагт

“Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл