8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Би Б.Содномдаржаа болон Т.Чимгээгийн ар гэрийнхнээс сайдын хувьд уучлал гуйж байна

2019-03-21 12:39:00

Хууль зүйн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг улсын үйлдвэрийн статусаар ажиллах шийдвэр гарсныг танилцуулсан юм. Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн маргааны талаар "Эрдэнэт"-ийг авах мөнгө улсаас гарчихсан мөнгө. УИХ, Засгийн газрыг мөнгөөр барьчихаад хүссэн болгоноо хийдэг. нэг төгрөг зарцуулчихаад 100-г хулгай хийдэг байх уу гэдэг асуудал. УИХ шийдвэрээ гаргачихсан. Шүүх будлиулаад байгаа нь ХХБ-ны захиалгаар томилогдсон шүүгч нар эздийнхээ захиалгаар будлиулаад байгаа хэрэг. Шүүх цагаандаа гарсан" хэмээн хэллээ. Мөн "

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. 

Би сайд болоод нэг хүнийг халсан. Тагнуулын ахлах дэслэгч цолтой хүн хурандаа авчихаад яагаад үүнийг удирддаг юм гэдгийг явуулсан. Ийм учиртай юм. Тэр хүн шалгагдаж байгаа. Шалгалт дахин үргэлжилнэ. Монголд дахин хэзээ ч 1937 оных шиг арга хэмжээ хийж болохгүй болгоно. Би хоёр ялтантай уулзсан. Хүйтэн камерт яаж амьдардгийг би өөрийн нүдээр үзье гэж бодоод тэр хоёр ялтантай уулзсан. Аль аль нь гарсан байна уу тэр хүмүүс. 20-25 жилийн ялтай. Шоронд 20-25 жилийн ял авсан хүнд “тэнсэн” гэж байдаггүй. Ялангуяа ганцааранг нь чанга дэглэмтэй ангид. Тэр эмэгтэй болон Б.Содномдаржаатай уулзсан. Өчигдөр хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа юм энэ. Цаашид эмнэлэгт байлгаж байгаад гаргана гэж бодож байна.

Би Б.Содномдаржаагийн, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс Монгол Улсын Дотоод хэргийн сайдын хувьд уучлал гуйж байна" хэмээн хэллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Ene uuruu notoi nuhur shyy.Hergiin gazar yagaad Murun hyrandaa tymen hyniig oryylav.Yneheer shydarga bsn bol harin ch erdmee gargana bizdee.Neg bol nuguu hymyys ni shantaaj hiijdee ene hynd.Tegee l sy
2019/03/25 49.0.135.140
Зочин
Тэгээд л болоо юү? Дүрвэд сайд чи өөрөө хамаатай юм биш биз0
2019/03/23 66.181.167.53
Shar tokhoi .
Hyn alsan hyn hetseed barigdadag gedeg .Elbegdorj .Batyyl .SY.Btabold .S.Bayar. Hyrandaa Murun .Hyrts nar byged holbootoI .Amid gerch .Bylgan. .AN darga Erdene nariig sain shalgah heregtei .
2019/03/22 185.75.139.253
иргэн
ЭНЭ ХЭРГИЙГ ЗОХИОМЛООР ЗОХИОСОН , ГАРДАН ГҮЙЦЭТГЭСЭН БҮХ ХҮМҮҮСИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ,
2019/03/21 1.25.117.56
zochin
elbegdorjoos gartsaagui shde
2019/03/21 59.153.85.110
харамсаж байна
Монголын хуулийнхан мөнгө, цол, албан тушаал, авлигын хойноос юу ч хийж чадах юм байна. НӨГӨӨ аймшигт хурц, элбэгдорж нарын зохион байгуулсан ажил. ҮҮНИЙ цаана хэн гэгч алан хядагчийг хамгаалсан юм бэ
2019/03/21 66.181.176.133