8o
Улаанбаатар хот
mobile menu

Аюулгүйн бүсний тохируулагч тараах аян

2019-03-21 13:19:38

2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан ба энэ нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд маш чухал ач холбогдолтой заалт юм.

Скай хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркет болон Тээврийн цагдаагийн алба хамтран “Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх” зорилгооравтомашины аюулгүйн бүс тохируулагч 2,000ширхэгийг дахин ҮНЭГҮЙ ТАРААЛАА. Имартын хамт олон сар бүр зохион байгуулдаг “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд энэхүү аюулгүйн бүсийг 3 дахь удаагаа тарааж байгаа юм байна.

Энэ удаа тэд ЕБ-ийн 51, 84-р сургуулийн бага ангийн сурагчид, замын хөдөлгөөнд хүүхдээ аюулгүйн бүсгүйгээр тээвэрлэж буй жолооч нар, орон нутгийн хүүхдийн элч төлөөлөгч байгууллагуудадад тараан өгсөн байна.

 ХҮҮХЭД БҮХЭН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ НӨХЦӨЛД ӨСӨН ТОРНИЖ, ЭСЭН МЭНД АМЬДРАХ, ХӨГЖИХ, ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сайн байна
2019/03/22 64.119.20.78