8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ хагалгаанд оржээ

2015-11-21 14:47:00

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдсан хэрэг гарсан. Тэрбээр одоо ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх тасагт эмчлүүлж буй. Одоогоор биеийн байдал нь хүнд, хордлого тайлах, үрэвсэл дарах эмчилгээ хийлгэж байгаа аж. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс эмчилгээний зардлыг бүрэн даана гэсэн ч 800 мянган төгрөгийн эм тариа буюу хоёр өдрийн эмчилгээний төлбөрийг өгсөн талаар С.Эрдэнийн гэр бүлийн хүн хэлжээ. Тэрбээр өчигдөр эхний мэс засалд орсон байна. Дахин хоёр хагалгаанд орно гэж эмч нар хэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл