8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБ-ны ажилчид гамшгийн үед хэрхэн биеэ авч явах талаар сургуулилалт хийлээ

2019-03-21 17:35:04

Жил бүрийн 3-р сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулдаг бөгөөд энэ жилийн хувьд 3-р сарын 21-нд тохиож, 16.00 цагт дохио дуугарлаа.

Худалдаа, хөгжлийн банк улс орон даяар өрнөсөн энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож мөн бусад байгууллагуудаа уриалан, Төв байрны 680 гаруй ажилтан лифт ашиглахгүйгээр ажлын байрнаасаа гадагш задгай талбайд гарч, тохиолдож болзошгүй гамшгийн үед хэрхэн биеэ авч явах талаар сургуулилтыг хийсэн юм. Уг үйл ажиллагааны өмнөх өдрүүдэд ХХБанкны Хамгаалалт, аюулгүй байдлын газрын зүгээс нийт ажилтнуудад шаардлагатай мэдээлэл, зааварчилгаа, зөвлөгөөг өгсөн бөгөөд ажилтнуудын хувьд сургуулилтын үеэр ямар нэгэн хүндрэлтэй асуудал гараагүй юм.  

Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог дуугаргасан нь байгууллагуудын хувьд ажилтнуудаа сургах, тэдэнд гамшгийн үед хэрхэх мэдлэгийг олгож байгаа зөв зүйтэй үйл ажиллагаа хэмээн ХХБанк дэмжин, хүлээж авч, хэрэгжүүллээ.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

         

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
ezdiihee 0 kompanig sanhuujuldag bank
2019/03/22 103.229.121.246
иргэн
ЭДНИЙХ СҮҮЛИЙН ҮЕД ИХ РЕКЛАМДААД БАЙХ БОЛЛОО.ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ.
2019/03/22 66.181.180.86
Эгэл ард
Хулгайч хогжлиин банкнаас хадгаламжаа татаж байна
2019/03/22 203.91.115.41