8o
Улаанбаатар хот
mobile menu

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт маргааш эхэлнэ

2019-03-22 09:38:11

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-ны Бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх бөгөөд шалгалт өгөх, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ.

Монгол хэлбичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут.

ШАЛГАЛТАД АВЧ ИРЭХ МАТЕРИАЛ:

2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид

 

  1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
  2. Суудлын хуваарь
  3. Сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт

Өмнөх онд төгссөн шалгуулагчид

 

  1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
  2. Суудлын хуваарь
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

СУУДЛЫН ХУВААРИА ХЭВЛЭЖ АВАХ ЗААВАР:

 

2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар нэвтэрч, харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтийн шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа тус тус хэвлэж авах юм.

ЭЕШ-ын ЖУРАМ:

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment