8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Болдбаатар: Бид Их Тэнгэр Цогцолбороос зураг хулгайлах хүмүүс биш ээ

2019-03-22 10:46:00

Тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүү Х.Болдбаатар ажлын байранд нь нэгжлэг хийсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийсэн гэсэн асуудлаар тайлбар хийх гэсэн юм. Намайг Х.Болдбаатар гэдэг. 2019 оны 03 дугаар 19 ны өдөр цагдаагийн байгууллагаас над руу ярьсан. Тэгээд танай дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэг дээр үзлэг хийнэ гэж хэлсэн. Тэгээд  Их тэнгэр цогцолбороос 20 зураг алга болсон гээд надад зургийн хэмжээ болон зураачийнх нь нэрийг үзүүлсэн. Фото зураг үзүүлээгүй. Тэгээд манай архивт үзлэг хийсэн. Тэгээд алга болсон зурагтай ойролцоотой хэмжээтэй 10 зураг авч явсан. Би анхны цалингаараа Юндэн Нансалмаа хоёрын зургийг худалдаж авч байлаа. Ер нь анхны цалингаасаа л зураг цуглуулж эхэлсэн дээ. Янз бүрийн хэмжээтэй төрөл бүрийн зураг байгаа. Тухайн үеийн Улаан-Од сонинд томилогдсон жижигхэн дэслэгч байхад нь хувь заяаны тохиолоор эгчийнхээ нөхөртэй анх 1988 онд танилцаж байлаа.

Бид хоёрын сонирхол нэг. Би 1989 оноос хойш бизнес хийж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жил барилгын салбарт ажиллаж байна. Би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан.Тэр хүнийг хүндэлж явдаг.  Би тэр хүний оймсыг угааж, гутлыг нь тосолж явсан. Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр явлаа. Энэ хоёр Ерөнхийлөгчөөс сурсан мэдсэн юм их бий. 

Би 30 гаруй жил бизнес хийж байна. Нэг ч өдөр төрийн албанд ажиллаагүй. Угаасаа манай ах төрийн албанаас хол яваарай гэж захисан. Манай хамаатан саданд төрийн албанд ажилладаг хүн бараг байхгүй. Би бусдын адил өндөр хүүтэй мөнгө банкнаас зээл аваад бизнес хийгээд явж байгаа жирийн л хүн.

Чи улс төрийг сонирхохгүй бол улс төр чамаар оролдно гэсэн үг байдаг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү болохоор хамаатуулж шалгаж байгаа юм болов уу. Бид нар их тэнгэр цогцолбороос зураг хулгайлах хүмүүс биш ээ. Тухайн үеийнх нь зурагний бүртгэл байдаг байлгүй дээ. Энийг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
амаа ангаасан тэнэгээ
Элбэгдорж хулгайн хамсаатан 22 зураг хаачив хулгайчаа та 2 гарсан хэд нь чамд байж хураасан бна бусдын та 2 хаана нуусан эсвэл зараад идчихсэн үү төрийн өмчийг төл
2019/03/28 64.119.24.85
ӨӨ
ЖОЛООЧООРОО ОЙМСОО УГААЛГААД БАЙХДАА Ч ЯАХАВ ДЭЭ?_ ЭНЭ ЭР ХҮН ШҮҮ ЮМ БОЛ ОЙМСИЙГ НЬ УГААЖ ДООШОО ОРОХ ХЭРЭГГҮЙ ШДЭЭ.
2019/03/24 59.153.115.143
иргэн
Мэдээж элбэгдоржийн хань хамсаатан байж таанаа бүх хууль бус зүйлээ өөрийнхөө болон эхнэрийнхээ дүү нарт шилжүүлдэг биз үнэнхүү ядуу байснаа элбэгдорж албан тушаалд очоод л өөрөө ч хагартлаа хумсалж б
2019/03/23 103.57.93.206
Зочин
Зураг ч арай хулгайлахгүй арай том юм шаах байлгүй гэжээ!
2019/03/23 66.181.176.56
Монгол биш
Энэ хүн лав Монгол биш байна, арьсны өнгө нь ч биш
2019/03/23 124.158.113.11
Х.Болдбаатар
Х.Болдбаатар: Бид Их Тэнгэр Цогцолбороос зураг хулгайлах хүмүүс биш ээ, Harin Mongol Ulsaas Erdenetiig hulgailah humuus
2019/03/23 73.39.102.84
Зочин
Сахалыг бодвол даруухан жолооч байна. Гэхдээ л буруу хүргэн ахтай юм аа . Зурагыг баргийн хүн цуглуулдаггүй юм. Юм нуух гэж байгаад нуухаа авхуулваа
2019/03/22 49.0.135.21
Nambar
N.Enhbayaryn helsenchlen Bugs doloogch yum bn.
2019/03/22 66.181.161.72
Guest
Gutal tosoldog hun unetei uaran zurag sonirhdog bas, tsugluuldag.
2019/03/22 66.181.161.1
Иргэн
Монгол даяараа хулгайч болчихоод байна шүү дээ тиймээс сэжиглэж л байгаа юмаадаа Дээр дооргүй хулгайчид эх орноосоо хулгайлна гадаад гараад хулгайлна албан тушаалтан ажилгүйчүүд гэх мэт бүгд хулгайчид
2019/03/22 150.129.140.116
батбаяр
чамайг ангаж байх хооронд гусчихсан юм бишүү цаад хүзүүгүй чинь
2019/03/22 202.21.106.104
irgen
gar niilsen hulgaichid.sain shalgah hregtei.ih um garnadaa, chi hichmeem hutsaad nemergui
2019/03/22 64.119.16.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment