8o
Улаанбаатар хот
mobile menu

Адилакс ХХК-ийн хүнсний агуулах эрүүл ахуйн шаардлага хангасангүй

2019-03-22 10:54:11

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/74 тоот “Худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 1.11.2 кодтой “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар хяналт шалгалт хийхэд Адилакс ХХК 44 хувь буюу дунд, Далай баян андууд ХХК 46 хувь буюу дунд, ЗЭЭСТХХК 48 буюу дунд, Гоё санаа ХХК 46 хувь буюу дунд эрсдэлтэй үнэлэгдлээ.

Шалгалтаар Адилакс ХХК-ийн хүнсний агуулах нь стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй, дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцон, албан даалгавар хүргүүлж, Далай баян андууд, ЗЭЭСТ, Гоё санаа ХХК-дад зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment