8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаан настай хүү цонхоор унаж, осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ

2019-03-22 15:00:00

Баянзүрх дүүрэгт бага насны хүүхэд осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ.Тодруулбал 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11.00 цагт БЗД-ийн 13 хороонд “””Офицер захын хажууд жаахан хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны байрны манаач иргэн цагдаагийн байгууллагад өгчээ.

Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй 6 настай “А” гэрийнхээ 3 давхрын цонхоор унаж осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байна.  Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Уг гэмт хэрэг бага насны хүүхдийг хараа хяналтгүй, үл хайхарснаас үйлдэгдсэн байна. Иймд Эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь цоожил үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Арай ч дээ
Эцэг эх гэж новшнууд нь байдаг юм уу... Арай ч дээ. Өндөр дээрээс унаад байхад нь ядаж мэдсэн хүн байдаггүй юм байх даа. Эсвэл тэр машин нь дайрчихсан юм уу
2019/03/22 192.82.66.181