8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 43 этгээдэд сургалт хийлээ

2019-03-23 15:00:00

Дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний хооронд зохион явуулан ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Товуудорж, тасгийн дарга, хурандаа Д.Сайнхүү, ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Баярсайхан нар нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн батлан даалтанд шалгагдаж байгаа 17-32 орчим насны нийт 43 этгээдүүдийг цуглуулан дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийг таниулах, сурталчлах чиглэлээр сургалт зохион байгуулан ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ajiliin bairni tsalingaa nemeechee!! Uhtelee machiigaad olson mungo ne amidrald hureltsehgui bolhoor amar argaar mungo oloh gd bna sh de !! Tsalingaa nemeech!! Surgaltand suulaa gd yadgiin !!
2019/03/25 60.31.184.156
БАТ & БАТ
ЗОДОЛДОЖ ТАНХАЙРСАН ДЭЭРЭМ ХИЙСЭН НѲХДИЙГ 7 - 3 САРЫН ХУГАЦААТАЙ АЛБАДАН ХѲДѲЛМѲР ХИЙЛГЭЭЧ ЭЭ ! ! ! , ГУДАМЖ ТАЛБАЙ ЦЭВЭРЛҮҮЛ ! ! ! ХИЙЛГЭХ АЖИЛ ЗѲНДѲѲН БАЙНА ЭНЭ ХОТОД . . .
2019/03/25 66.181.161.22
zochin
naad maluuddaa ajil olgoj hiilgeech
2019/03/24 77.136.200.80
БАТ & БАТ
ДЭЭРЭМДЭХ АЖИЛЫГ НЬ САЙЖРУУЛАХ ГЭЖ ОЙЛГОХООР ГАРЧИГ БАЙХ ЮМ !
2019/03/23 66.181.161.4
амжилт хүсье
ХАМГИЙН гол нь энэ залуучуудад ажил олоод өгөх хэрэгтэй
2019/03/23 66.181.176.133
  • Recent
  • Most Read
  • Most Comment