8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас гуравдугаар сард хийсэн ажлаа танилцуулна

2019-03-25 09:55:18

Төрийн ордонд

09:00 цагт "Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019" болно.

Blue Sky зочид буудалд

09:00 цагт “Уур амьсгалд ухаалаг хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэл нэвтрүүлэх” техник, хамтын ажиллаагааны төслийн нээлт болно.

ХХААХҮЯ-нд

10:00 цагаас “Монгол орны бордооны үйлдвэрлэл ба Хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал болно.

Ардчилсан намын төв байранд

11:00 цагаас АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

11:00 цагаас Нийслэлийн сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт болсон дахин сонгуулийн дүнг танилцуулна.

АТГ-ын Олон нийтийн төвд

11:00 цагаас  АТГ-аас 2019 оны гуравдугаар сард хийсэн ажлаа танилцуулна.

Монголын Хүүхдийн ордонд

11:00 цагаас “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Сэтгэлзүйч, багш нар хамтран “Полулизмын мэдрэлтнүүдийг оношлох аян” эрдэм шинжилгээний бага хурлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ.

Сэргээн засах төвд

13:00 цагт ХБХХЕГазар, сэргээн засах төвтэй хамтран Оюуны бэрхшээлтэй хүүхдийн ОУ-ын өдрийг тохиолдуулан оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл