8o
Улаанбаатар хот
mobile menu

Их аварга Хакухо 42 дахь түрүүгээ авлаа

2019-03-25 10:34:29

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өнөөдөр өндөрлөж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлж, Японы эзэн хааны цомыг 42 дахь удаагаа өргөлөө. Ингээд болоогүй Хэсей он цаг тооллын сүүлчийн башёд түрүүлсэн түүхэн үйл явдлын эзэн болж байна. Хакүхо аварга энэ өдөр нутаг нэгт Какүрюү М.Ананд ёкозүнаг давсан юм. Башёгийн 15 дахь өдөр сэкиваке Такакэйшёо Гүрж озеки Точиношиныг давснаар озеки цол хүртэх нь тодорхой болсон бол эсрэгээрээ Точиношин 7:8 даваатай болж, арслан цолоо хураалгахаар болов.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gućtnaa.xobg
Ih.amjilt.huse
2019/03/31 66.181.184.224
Пара
Одоо Монгол залуу хатан буулгана бгаа!
2019/03/26 202.126.89.180