Сонгуулийн сургаар улстөрчид өөрийн тойрогийн иргэддээ элдэв янзын бэлэг тарааж эхлээд буй. Тэдний бэлгийг дурдвал Битон, нүүрс, нэгж гэх зэргээр цааш хөвөрнө. Тэгвэл энэ удаагийн ээлжилт сонин “жигтэй” ч гэмээр бэлгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тарааж үргэлжлүүллээ. Тэрбээр эрхэм гишүүний нэр бүхий ууттай хоолны савх болон шүдний чигчлүүр тараагдаж эхэлжээ. Ямартай ч С.Одонтуяа бэлгийн ДАВАЛГААГ хоолны савх, шүдний чигчлүүрээр үргэлжлүүлж олныг гайхшрууллаа. Харин үүнд С.Одонтуяа гишүүн “Интернэтээр тархаад байгаа зураг бол өмнө 2007 онд “Иргэн та баялаг” сангийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор тараасан сурталчилгааны нэг хэрэгсэл байсан. 2015 онд УИХ-ын гишүүний ажлын тайлангаа гаргаж, Баянгол дүүргийн сонгогчиддоо хүргэсэн болно” гэдэг тайлбар хийжээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн "инээдтэй" сурталчилгаанд иргэд эгдүүцэв
2016-03-03 17:18:00