8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ

2019-03-25 10:39:56

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ  долоо хоногт чуулган байнгын хорооны хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлыг баталжээ.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

Гуравдугаар сарын 25-ны Даваа гарагт:

-Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Гуравдугаар сарын 25-ны Даваа гарагт:

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Гуравдугаар сарын 26-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төсөл /Экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэрт дүн шинжилгээ хийх/;

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;

-Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Гуравдугаар сарын 26-ны Мягмар гарагт 15.00 цагаас:

-Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал;

-Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БАТ & БАТ
ХУУЛИЙН ХУГАЦАА ГЭДЭГ БАЛАЙ ЮМАА БОЛЬ ! ! ! , ИЙМ ТОМИЛГООТОЙ ХҮМҮҮСИЙГ АСУУДАЛ БАЙГАА НЬ НОТЛОГДВОЛ УИХ ШУУД СОЛЬДОГ БОЛ ! ! !
2019/03/26 66.181.160.8
БАТ & БАТ
ХУУЛЬ ОРУУЛАЖ ИРЭЭД ТОМИЛЧИХ ѲѲР ЮМ БАЙХГҮЙ ! ! ! АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙГАА , АЖИЛ УНАГААД АВИЛГАЧИДЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД СУУЖ БАЙДАГ ИЙМ АТГ ГЭЖ БАЙЖ БОЛДОГ ЮМ УУ ? ? ? ТИЙМ ДАРГЫГ ХУУЛИЙН ХУГАЦАА ГЭДЭГ БАЛАЙ
2019/03/26 66.181.160.8
Elei elei
Hariin tiimee
2019/03/26 66.181.160.44
Иргэн
Хуулийн хугацаа нь болоогүй байхад хэлэлцэнэ гэдгийг огт ойлгохгүй байна?! Сонин цагч болждээ?!
2019/03/25 203.91.119.94