8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Жаргалбаатар: Н.Золжаргалтай холбоотой гурван багц асуудал шалгагдаж байна

2019-03-25 14:50:07

Авлигатай тэмцэх газар сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Уг хурлаар 2019 оны 3 дугаар сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов.

Энэ сард 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харьяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажилласан байна. Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 3 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 19 гомдол, мэдээлэл буюу 33.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 12 гомдол, мэдээлэл буюу 21.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 26 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 54.4 хувьтай байна.Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 57 гомдлын 28 буюу 49.1 хувийг Улаанбаатар, 29 буюу 50.9 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

АТГ-ын үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.

-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой таван гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

Ч.Жаргалбаатар: -Нийт таван гишүүнийг шалгаж байгаа. Удахгүй мөрдөн байцаалт дуусна. Зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэх боломжгүй. Зориулалтын дагуу зээлээ зарцуулж байгаа хэргүүдийг хааж байгаа. 

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой асуудлыг шалгаж байсан. 

-Н.Золжаргалтай холбоотой гурван багц асуудал шалгагдаж байгаа. Арилжааны банканд бага хүүтэйгээр зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж орон сууц худалдан авсан хэрэг болон хэлэлцээртэй холбоотой асуудлуудыг шалгаж байна. Хэргийг хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. 

-Шүүгч асан Л.Бямбаагийн нас барсан шалтгааны эцсийн дүгнэлт гарсан болов уу?

-Талийгаач Л.Бямбаатай холбоотой асуудалд бид нэг асуудал шалгаагүй. Нэлээд асуудал шалгаж байсан. Энэ хэргийг шалгаж байх явцад ийм эмгэнэлтэй явдал болсон. Талийгаач амь насаа хорлосон уу, шүүх шинжилгээний дүгнэлт гарсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа асуудал. Бид цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийн талаар мэдэхгүй.

-Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ дээр Тавантолгойн асуудлаар дахин мэдүүлэг өгсөн үү?

-Мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явагдаж байгаа учраас тухайн үйл явц, мэдүүлгийн агуулга зэрэг нууцлалд хамаардаг зүйлийн талаар мэдүүлэг өгөх боломжгүй.

-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг юу болж байна вэ?

-Д.Дорлигжавтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн мөрдөн шалгалтын үр дүнгээсээ хамаараад хэргийн явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
жаргалбаатар
Шүүгч асанг яагаад хор бахорих шаардлага байхгүй амин юм биш үү өмгөөлөгчгүй яагаад байцаасан юм бэ өдөржингөө нсиай хүнд хоол цай уллгахгүф энэ эрүүдэн шүүлт мөнөөс мөн асуудлыг өөрсдөөсөө цагдаа ру
2019/03/28 64.119.24.85