Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн Зөвлөлийн хуралдаанаар тус нам АН-тай нэгдэх эсэх асуудлаарх гишүүдийн хэлэлцүүлгийн явцыг хэлэлцжээ. Одоогоор Нийслэлийн таван дүүрэг, 6 аймгийн намын байгууллагууд хэлэлцүүлгээ хийсэн бөгөөд орон нутгийн намын байгууллагууд энэ сарын тавны дотор хэлэлцүүлгийг хийж саналаа ирүүлэх аж. Энэ сард болох Үндэсний Хорооны хурлаар намын Их хурлын товыг зарлаж АН-тай нэгдэх эсэх асуудлаарх эцсийн шийдвэрийг тус хурлаас гаргахаар болжээ. Гишүүдийн хэлэлцүүлэг, намын Их хурлаар асуудлыг хэлэлцэх зэрэг нь Улс төрийн намын тухай хууль болон ИЗНН-ын дүрмийн шаардлагын дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа юм. Улс төрийн Зөвлөлийн хурлаас гишүүдийн хэлэлцүүлэг нам дотор нээлттэй ил тод байдалд гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор үргэлжилж байна гэж үзжээ.
Улс төрийн Зөвлөл гуравдугаар сарын 09-ний өдөр намын гишүүд залуучуудын дунд улс орны хөгжлийн зангилаа асуудлуудаар хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсэн байна.