8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мөнхжаргал: “Эрдэнэт” үйлдвэр тахимаа өгөх болоогүй. “СТАНДАРТ” БАНКИНД НЭГ Ч ТӨГРӨГ ТӨЛӨХ ЁСГҮЙ

2019-03-26 09:50:00

“Жаст” группын ерөн­хий­лөгч асан Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банк­наас төрийн өмчит ком­паниудын нэрийг барин 140 сая ам.доллар залилсан.Үүнээс болж Монгол Улсын Зас­гийн газраас өдгөө дээрх мөнгийг нэхэмжилсэн албан тоотыг ТӨХ-нд ирүүлээд байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн жилээс эхлэн цацагдаж энэ хугацаанд “Жаст” группын ерөн­хий­лөгч асан Ш.Батхүүг саатуулан шалгасан билээ. Тэгвэл тус өрийг Эрдэнэт үйлдвэр төлж  барагдуулах ёсгүй талаар тухайн үед буюу 2008-2013 он хүртэл "Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан  Б.Мөнхжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Арбитрын хуулиар Стандарт банканд мөнгө төлөх шаардлагагүй байхад бид төлөх гээд байна.Энгийн жишээ дурдъя, надад байнга залилан хийж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэсэн зүйл ангиар эрүү үүсгэсэн байгаа. Би залилан хийсэн юм бол “Эрдэнэт” үйлдвэр миний хийсэн залиланг яагаад төлөх ёстой гэж. Хэрэг үүссэн цагаас хойш улс төр, бизнесийн зорилгоор нэлээд ашиглалаа. Одоо болно" хэмээн хэллээ. 


Мөн  “ 2009-2010 онд “Жаст” группийн “Стандарт” банктай байгуулсан зээлийн гэрээний маргааныг Лондоны олон улсын Арбитрын шүүх /ЛОУАШ / хянаж үзээд  “Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл болох 50 орчим сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг  одоогоос хоёр жилийн өмнө гаргаж манайд ирүүлсэн байдаг.
Уг зээлийн батлан даагч нь (Батлан даагч гэдэг нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг өмнөөс нь биелүүлэхээ бичгээр илэрхийлж баталгаа гаргасан этгээд) “Эрдэнэт” үйлдвэр мөн гэдгийг шүүх тогтоосон учраас тэр. Үүнээс өмнө Арбитрын шүүх дөрвөн ч удаа хуралдаж, дээрх хугацаанд “Стандарт” банкнаас гаргасан шүүхийн зардал болон “Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн хүүд дахиад 40 гаруй сая ам.долларын төлбөр тавигдсан. Ингээд нийтдээ 90 орчим сая ам.долларын өр, төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн нуруун дээр буулгасан байна.
Миний ойлгосноор бол манай улс тус банкинд “Жаст”-ын гэгдэх Ш.Батхүүгийн үйлдвэрийг барьцаанд тавьсан өрийг төлөх гэж байгаа.Ингэхдээ үнийн дүнг нь бууруулан төлөх гэж байгаа юм байна гэсэн ойлголтыг би авсан. Гэвч энэ асуудалд “Эрдэнэт” үйлдвэр, Засгийн газар хоёр тахимаа өгөх болоогүй. Хэвлэлээр 120 сая ам.доллар гэж яриад байгаа.
Гэтэл үнэндээ “Эрдэнэт” үйлдвэр нэг ч цент төлөх ёсгүй. Нөгөө талаараа төлөхгүй байх хуулийн хамгаалалттай гэж хэлмээр байна.

Үүнийг тодруулж ярья. Нэгдүгээрт, Арбитрын хуулийн талаар яримаар байна. Өнгөрсөн 2007 оны нэгдүгээр сарын 26-нд батлагдсан юм. Үүний 49 дүгээр зүйлийн тухай дурдах ёстой.

Монгол Улсын тухайд гэдгийг тодотгомоор байна. Тус зүйлд Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл гэж бий. Тэгэхээр Арбитрын хуулиар Монгол Улс татгалзах үндэслэл бас байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэхүү 49 дүгээр зүйлийн 1.2 дүгээрт “Шүүх дараах байдлыг тогтоосон тохиолдолд Арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзана” гэж байгаа.  Мөн тус заалтын А-д тус маргаан Арбитрын  хуулийн маргаан биш бол татгалзах тухай тусгасан байдаг. Гэтэл өнөөдөр надтай нийлээд хэд хэдэн хүнийг яллагдагчаар татсан. Нэгэнт Эрүүгийн хэрэг гэдэг нь нотлогдоод шүүхийн шатандаа явж байгаа.

Гэтэл Эрүүгийн хэрэг гэдэг нь тодорхой болсон байхад Арбитрын хэрэг гэж үзээд Лондонд шийдсэн байна. Тэгэхээр энэ заалтыг үндэслээд Монгол Улс Арбитраас татгалзах үндэслэл аль хэдийнэ бүрдсэн. Өмнө нь ч Монголын шүүх Арбитраас татгалзаж байсан тохиолдол бий. Гэхдээ энэ шүүхийн шийдвэрийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөж байгаа” гэлээ.

Ингээд түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Арбитрын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа юм байна гэж ойлгож болох уу? 

-Хүчингүй болгох асуудал аль хэдийнэ өнгөрчихсөн. Харин гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай бус татгалзах үндэслэл бий. Хүчингүй болгох тухай хугацаагаа бид аль хэдийн алдсан тул одоо татгалзах боломж манай улсад байгаа. Тэрийгээ ашиглах ёстой.Хуулиас гадна гадаадын Арбитрын шийдвэрээс татгалзах тухай конвенцийг танилцуулъя. Энэхүү конвенцид бичгээр үйлдсэн маргааныг тухайн улс биелүүлэх үүрэгтэй тухай заасан байгаа. Гэхдээ арбитрын хэлэлцээр нь заавал бичгээр байх ёстойг ч тусгасан. Заавал бичгээр гэдэг нь “Эрдэнэт” үйлдвэр компаниас гэрээ хийхдээ захирал нь энэ маргааны талаар гэрээ хийвэл Английн арбитраар шийдүүлнэ гэсэн тохиролцоог хэлж байгаа юм.

-Арбитрийн шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гэлээ. Хэдүүгээр дуусах вэ?

-Гурван жилийн хугацаатай байдаг. Миний бодож байгаагаар бараг дөхөж байгаа шүү.

-“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү хуурамч гарын үсгээр “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан гээд байгаа. Тэр хүнээр хохирлыг нь барагдуулах боломж байгаа юу?

-Тэр хүн учруулсан хохирлоо барагдуулах ёстой. Өөр хэн байх юм. 160 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд цувуулж авахдаа Ш.Батхүү 21 хуурамч гэрээг үйлдэж Стандарт банкинд өгч зээлээ авсан байдаг. Үүнээс 10 гаруй гэрээ нь Английн арбитрын  гэрээ байгаа. Гарын үсгүүд нь бүгд хуурамч уг гэрээнээс нэг нь ч эх хувиараа Монголд ирээгүй. Нэг ч гэрээг хараагүй, үнэн эсэхийг нь мэдэхгүй байж Монгол Улс өр төлөх шаардлагагүй юм.
Өөрөөр хэлбэл, би залилан хийсэн байхад, миний учруулсан хохирлыг “Эрдэнэт” үйлдвэр яахаараа төлж барагдуулах ёстой гэж.

-Та тухайн үед хуулийн хэлтсийн дарга байсан юм бол яагаад хуурамч 21 гарын үсэг бичиг баримт бүрдүүлсэн байхад анхаарч үзэж, асуудлыг нягтлаагүй юм бэ?

-Тэр үед биднийг энэ хэрэгт огт оролцуулаагүй юм. Энэ хэргийг улстөр, бизнесийн зорилгоор ч зөндөө ашиглалаа. Одоо болно. Улсын болон “Эрдэнэт” үйлдвэрийн эрх ашиг гэж юм байна. Энэ хэрэгт улстөрийн томчууд, бизнемэн хүмүүс ч бий.

-Таныг энэ хэрэгт яг ямар үндэслэлээр буруутгаж шалгасан бэ. Хэрэг одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-Тухайн үед хуулийн хэлтсийн дарга байсан гэдгээрээ буруутгагдсан. Хэрэг шүүхийн шатанд явж байгаа. Энэ хэрэгтэй би зургаан жил зууралдлаа. Хэргийг нь ч хуулийг нь судаллаа. Хэрэг үүссэнээс хойш энэ асуудалд “Эрдэнэт” үйлдвэрийг ялуулна. Улсынхаа төлөө явна гэсэн зүрх сэтгэлтэй хүн байгаагүй учраас одоо ийм байдалд орчихоод сууж байна.

-Та зээлийн баталгаа гаргана гэсэн гэрээнд нь гарын үсэг зурсан юмуу?

-Би баталгаа гаргадаг заалттай гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Баталгаа гаргахгүй гэсэн гэрээг бүртгэсэн нь үнэн. Харин баталгаа  гаргана гэсэн гэрээнд гарын үсэг зураагүй юм. Гэтэл энэ гэрээг гаргаж өгөхгүй байсаар Арбитрын шүүхэд ялагдсан. Одоо Засгийн газар амаа барих юм хийх вий дээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR MAXWELL
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats : +33751490980
2021/05/04 129.205.124.141
DR MAXWELL
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats : +33751490980
2021/04/21 129.205.124.117
DR MAXWELL
Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980
2021/04/06 129.205.124.114
DR. PRADHAN
Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2019/07/02 197.210.227.133
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бө
2019/07/02 197.210.227.133
Мб
Ийм эх оронч залууг дэмжинээ
2019/03/26 112.72.9.126
Мбат
Шударга залуу энэ залуугын үнэн үгийг төр засаг анхааралдаа авч ажилмаар юмаа хэзээч залилан хийх хүн бишээ харин хулгайч нартай тэмцээд хүч нь хүрэхгүй байх шиг дэмжиж бн
2019/03/26 64.119.16.18