8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас таван хавтаст хэргийг шүүхэд шилжүүлжээ

2019-03-26 11:39:15

АТГ өнгөрсөн долоо хоногт 10 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

Үүн дотор өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан долоон сая төгрөгийн трактор авсан гэх байгууллагын дарга А, өөрийнхөө нэр дээр байдаг хоёр автомашиныг үеэл рүүгээ шилжүүлж улмаар тэндээс ТӨҮГ-таа тендергүйгээр авсан гэх гүйцэтгэх захирал С, ИТХ-ын төлөөлөгч бөгөөд төрийн байгууллагын даргаар ажилладаг нэг нөхрийн үүсгэн байгуулсан хувийн компани руу шууд худалдан авалтын гэрээ байгуулж 170 сая төгрөг шилжүүлсэн гэх орлогч дарга Г нарт холбогдох хэргүүд байгаа аж.

Түүнээс гадна дүүргийн харьяа болон харьяаллын бус насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж эцэг, эхчүүдээс 800 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн хахууль авсан гэх цэцэрлэгийн эрхлэгч А, төрийн өмчит компанид зарлагдсан тендерийг хууль бусаар явуулж бусдад давуу байдал олгосон гэх дэд захирал Э, байгууллагын сул орон тоон дээр төрсөн охиноо гэрээт ажилтнаар авч ажиллуулахдаа гурван жилийн турш сар бүр илүү цалин хөлс олгосон гэх нягтлан бодогч Б зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Novshnuud
Jaraahainuudaaraa l toglood ajil hiisen nertei
2019/03/28 64.119.20.109
Shar tokhoi .
Kinsen nomod orchihoor het baychidsan aimshagt oppshorchid eh ornoo hydaldsan yrvagchid yasan ve ingeed l hydallaa jyjeg yariad baidag uym .Ard tymen tsevseg barin temtsene shyy .Hatyy temtseh bolno .
2019/03/27 185.75.139.253
Зочин
Энд нөгөө томчуудаас нэг ч хулгайч алга байна, нөгөө жараахайнуудаар ажил хийсэн болж тархи угаахаа болилдоо, АТГ Хүрэлсүхийн Энхжаргал аа!!!!!!!
2019/03/26 64.119.25.139