8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Булган, Сэлэнгэ, Орхон аймагт цас орж байна

2019-03-26 11:46:01

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Өнөөдөр /2019.03.26/ 07:00 цагийн байдлаар 20 чиглэлд 29 тээврийн хэрэгслээр 1015 зорчигч замд явж байна. Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудын нутгаар цас орж эхэлж байна. 

Иймд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл