8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын-Үүдийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

2016-03-03 17:59:00

Замын-Үүдийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар эрх мэдлээ ашиглан  хээл хахууль авсан хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурорт шилжүүлсэн байна. Хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь прокурорын газраас хяналт тавьж байгаа ба Ч.Насанбат, М.Дөлгөөн, Л.Галбадрах, Ц.Батдорж, Б.Түмэнбаяр, Г.Эрдэнэбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дугаар зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.1, 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэргийг  Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment