8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянгол дүүргийн 9,10 үүрийн шинэ байрны шав тавих ёслол боллоо

2019-03-26 13:12:38

Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны 9,10 дугаар үүр энэ жил  шинэ байртай болох бөгөөд барилгын шавийг өчигдөр тавьжээ.

Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар санаачлагаараа намын гишүүдийнхээ төдийгүй дүүргийнхээ иргэдийг хөгжих, амрах боломжоор хангагдах өдөр тутмын үйл ажиллагаанд зориулж өөрийн хөрөнгөөр 4 айлын 2600 м.кв газрыг худалдан авч шинэ байрны шавийг тавьж ажлаа эхлүүлсэн байна.

Өчигдөр шаваа тавьсан 9,10 дугаар үүрийн шинэ байр намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын мөн өөрийн хөрөнгөөр барьсан хатуу хучилттай замын хажууд баригдах бөгөөд энэ оны 8-р сард бүрэн ашиглалтад орох гэнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл