8o
Улаанбаатар хот
mobile menu

Б. Анхболд, Д.Дуламсүрэн нар Алтан гадас одонгоор шагнууллаа

2019-03-26 14:07:39

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 14 дүгээр зарлигаар Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын баярын өдрийг тохиолдуулан Б.Анхболд, Д.Дуламсүрэн нарыг Алтан гадас одонгоор шагнаж, хөдөлмөр бүтээлийг нь төр үнэллээ. Энэхүү шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн гардуулан өгч, тус яамны газар хэлтсийн дарга нар мэргэжилтнүүд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Б.Анхболд “Дархан Минж” ХХК-ыг анх 1992 онд монгол хонины нэхийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болох нэхий дээл, эдлэл  үйлдвэрлэн борлуулах зорилготой байгуулж,  өнөөдөр салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудын нэг болж чадсан байна. Өнөөдрийн байдлаар арьсыг хагас болон бүтэн боловсруулах, нэхий бэлэн гадуур хувцас, эдлэл, ажлын болон тусгай зориулалтын хувцсыг үйлдвэрлэн борлуулж байгаа юм. Мөн нэхий эдлэлд цэвэрлэгээ ба нөхөн сэргээлт хийх үйлчилгээ эрхэлж  байна. Дархан хотод байрлах боловсруулах үйлдвэр нь жилдээ 350 000 ширхэг нэхий боловсруулж, 20000-35000 ширхэг нэхий дээл, бусад нэхий эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай юм. “Дархан Минж” ХХК монгол нутгийнхаа байгал цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон хонины нэхийг орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар эх орондоо боловсруулан, чанар стандартын шаардлага хангасан чанартай, загварлаг нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд худалдаалж байна. 2018 онд бодын шир боловсруулах үйлдвэр, мөн гутлын үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулж, “Оюу толгой” ХК ажлын арьсан бээлий нийлүүлдэг байна. 

Д.Дуламсүрэн 1979-1980 онд ОХУ-ын Фрунзе хотод техник мэргэжлийн сургуулийг гутлын мэргэжлээр төгссөн. 1980-1990 он хүртэл Ахуй үйлчилгээний удирдах газарт гутал захиалга засварт гуталчин, 1991-2001 он хүртэл “Гутал” ХХК-д гуталчин, 2001-оноос одоог хүртэл  “LD luter” ХХК-д мастер гуталчнаар ажиллаж байна. Тэрээр ийнхүү  арьс ширний салбарт 40 гаруй жилийн хугацаанд ажиллаж, мэдлэг мэргэжил, хөдөлмөр бүтээлээ зориулсан юм. Д.Дуламсүрэн 1983-1986 онд орионы депутат, 1986-1987 онд хотын депутат, 1989 онд Хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг, Найм дугаар таван жилийн гавшгайч, Ойн медаль, 2013 онд Аж үйлдвэрийн яамны Тэргүүний ажилтан, “LD luter” ХХК-ний он оны шилдэг ажилтнаар шалгарч, тус тус шагнагдаж байсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment