8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд хийх шалгалт эхэллээ

2019-03-26 14:52:14

Улсын хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай эхлүүлээд байна.Дээрх шалгалтын зорилго гэрээт харуул хамгаалылтын аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг тусгай хяналт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр шалгаж зөрчил дутагдлыг засуулах юм.


Шалгалтаар гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдэд ЦЕГ-ын даргын 2008 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны өнгө, материалын загвар”-ын хэрэгжилтэнд хяналт тавих, алба хаагчдын нийгмийн болон хөдөлмөр, аюулгүйн баталгаа хэрхэн хангагдаж байгаад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
tsagdaagiin baiguulga odoo bolioo darhan tsaaztai baiguulga ymu uursdiig ni shalgadag baiguulga gej bnuu uursduu dvremt huwtsastaiga sogtuu uwj bdiin bn lee
2019/03/28 59.153.85.110