8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд 2.4 сая төл бойжиж байна

2019-03-26 15:19:35

ХХААХҮЯ-наас мэдээлснээр, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 29.5 сая эх малын 8.6 хувь буюу 2.5 сая хээлтэгч төллөж 2.4 сая төл бойжиж байна.

Том малын зүй бусын хорогдол 231.9 мянган болж оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа тоо баримтыг тус яамнаас өглөө.

Малчдад зориулсан мэдээнээс харвал, цасны байдал өмнөх 7 хоногтой харьцуулахад  төвийн нутаг руу шилжсэн байдалтай байна. Одоогоор Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн баруун, Булганы өмнөд, Говь-Алтай, Өмнөговийн хойд хэсэг, Төвийн зарим газар, Баянхонгор, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Хяргаст 19, Баруунтуруунд 18 см, Завханы Ярууд 13 см, Увсын Малчин, Завханы Баянхайрхан, Тэсд 11 см зузаан цастай байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл