8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Анх удаа орон сууц худалдан авбал 6 сая төгрөгөөр хөнгөлнө

2019-03-26 15:29:07

Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийлээ. 

Шинэчилсэн хуулиар:

  • 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжжилдээ нэг удаа тайлан гаргаад, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө. Тодруулж хэлбэл, жилдээ 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой компани 100 мянган төгрөгийн татвар төлнө. Энэ категорит 34 387 аж ахуйн нэгж байгаа.
  • 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, ашгийн нэг хувиар татвар төлнө. Үүнд 47 867 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа.
  • 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаад, 10 хувийн татвар төлөөд 90 хувийг нь буцаан авна. Үүнд 53 119 аж ахуйн нэгж хамаарна. Өмнө нь 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой компани жилд дөрвөн удаа тайлан гаргада байсныг хөнгөвчилж өглөө.

Хэвлэлийн хурлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барьсан эсвэл худалдан авсан бол гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсан. Үүнийг 6 сая төгрөг болгосон. НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог байсныг улирал бүр болгоё гэсэн заалт шинэ хуулинд орсон. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарах юм" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
20 оны сонгуули дөхөөд ирэхээр байрны худалдана авалт 3 сая байсан 6 сая болгож нөтөө улиралд олгохоор ингэж шоудахаа болиочээ.
2019/03/30 103.57.94.56
  • Recent
  • Most Read
  • Most Comment