8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын цагдаагийн урдах 477 метр гүүрийг наймдугаар сарын 25-нд нээнэ

2019-03-26 17:30:00

Өнөөдрөөс Олимпын гудамжны замыг хаана. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Хоум плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрний барилгын ажлыг эхлүүлсэн билээ. Замын цагдаагийн урд талын уулзварт 477 метр урт гүүр барих юм. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үргэлжилсэн их усархаг бороо орохгүй бол наймдугаар сарын 25 гэхэд үндсэн 477 метр урт гүүрийг нээнэ. Гүүрийн нийт барилгын ажил аравдугаар сарын 1 гэхэд төлөвлөгөөний дагуу дуусах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
yarmagiin gvvr shig tolgoi ergvvlsen tal talaas gent mashin orj irj awaar osol gargadag gvvr bitii hiigerei
2019/03/28 59.153.85.110