8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа

2019-03-27 09:45:00

Та нар тэр балиар бичлэгийг үргэлжилсэн хугацаагаар нь үзээрэй

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Тодруулбал,  2017 оны дөрөвдүгээр сард Улсын дээд шүүхээр эцэслэн ял оноож улмаар шүүгдэгч нар хорих ялынхаа 23 жилийн хаалттай хорих ангид буюу ШШГЕГ-ын харъяа 405-р ангид эдлүүлэхээр шийдвэр гарсан юм.Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ц.Амгаланбаатар 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн өгсөн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн талаар ноцтой мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар ХЗДХ-ийн сайд мэдээлэл хийж, Б.Содномдаржаа болон Т.Чимгээгийн ар гэрийнхнээс сайдын хувьд уучлал гуйж байна хэмээн хэлсэн. Мөн салбарын сайд тус хэрэгт буруутгагдаад байгаа хүмүүсийг  хилс хэрэгт унагаж, хүчээр ял үүрүүлсэн гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хоёр ажилтанг саатуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Тэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, энэ хэргийг хийсэн гэж хэлүүлээд улмаар эцэст нь ял үүрүүлж, ялласан байна. Тэдний ёс бус бичлэгийг нотлох баримт болгон АТГ болон прокурорын газар хураан авсан гэсэн мэдээлэл гараад байгаа юм. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Хуульзүйн сайд Ц.Нямдорж "Миний хувьд  хүнийг эрүүдэн шүүсэнтэй холбогдолтой асуудлыг судалсан. Би 2-3 жил судалсан. Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар уг бичгийг ил болгох шийдвэр гарсан. Та нар үзээрэй. Ард түмэнд ч гэсэн энэ бичлэгийг үзүүлэх ёстой гэж бодож байна. Аль улсын нутаг дэвсгэрт амьдарч, аль улсын Ерөнхий шүүгч, хуулийн ажилтнууд ажиллаж байгаа юм ингэж 1937 оныг сэргээж болдог юм уу. Баримт бий юу гэж асуулаа. Би баримтгүй зүйл ярихгүй, гишүүдээ.  Хууль номын дагуу ажилла гэсэн болохоос биш,  дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй. Эрүүдэн шүүх нөхцөлийг бүрдүүл гэж тэднийг томилоогүй. Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Хяналтын шатны шүүх хуралдааныг булааж авч даргалж байгаад энэ асуудлыг шийдсэн шдээ. Үүнд УИХ хариулт өгөх ёстой. Энэ газар шороон дээр Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү. Та нар тэр балиар бичлэгийг үргэлжилсэн хугацаагаар нь үзээрэй.  Тэгвэл тархинд чинь ойлгогдоно" хэмээн хэлсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Erunhii Frokyror n muu bna.
2019/04/02 43.242.243.93
Зочин
Зөв зөв нямка д баяр хүргэе ЭЛБЭГЭЭ БАТҮҮЛ ХУРЦЫГ шоронд хийх цаг тодорхой болсон амжилт дэмжиж бна
2019/03/29 103.229.120.128
Зочин
НЯМДОРЖ ЗӨВ АМЖИЛТ
2019/03/29 103.229.120.128
Зочин
Дээд шүүхийн ер.шүүгч нь хяналтын шатны шүүх хуралдааныг булааж авч даргалж байгаад ямарч хяналтгүй болгож байсныг одоо хэлэлцэх цаг нь болсон.ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ
2019/03/28 203.91.117.8
арай хэтэрлээ
АВЛИГАЖИЖ, мафижсан хуулийнхантай тэмцэх цаг болсон. ҮАБЗ ийн шийдвэрийг дэмжиж байгаа. ӨӨРСДӨӨ би ажлаа өгье гэх нэг ч хуулийн ажилтан байхгүй. ХҮЧЭЭР зайлуулж, хуулийн байгууллагын өөрчлө
2019/03/27 122.201.22.245
Иргэн
Ц.Нямдорж ярих яахавдээ?! Үнэн худлыг нь түүх шүүнэ, харин ард түмэн тарчлана тэгээд л болоо?!
2019/03/27 203.91.119.94
ЗОЧИН
НЯМДОРЖ-н НҮД ҮНЭН ХЭЛЭЭД БНА.ХАРИН ЭЛБЭГДОРЖ-н НҮД БОЛ ДАНДАА ХУДЛАА ШААНА.
2019/03/27 103.26.193.187
zzz
Eruuden shuusen olon l hereg bdag biz ter bolgond duugaraagui bj, hudlaa Zorigiin hergiin hohirogchid gd sur badruulaad, bi uuchlalt guidaggui hun shde ch gj bh shig, bodvol nogoo 2 n uvsiinh l biz
2019/03/27 103.14.36.18
irgen
Tagnyyliin darga hariytslaga aa hylee.Ogtsor.uuruu ch ogtsor.
2019/03/27 49.0.135.140
Иргэн
Энэ хүний хорон муухай зуумтгай санаа бидэнд хэрэг болж байна оо. Цааш нь яриад байгаарай. Алтан, Дорлигоо, ЖДҮ нарын тухай бол ам ангайхгүй биз????
2019/03/27 103.26.194.66
Mjl
NYMDORJ BAIHGUI BOL MONGOLIN TUR SUNUH BAILA AMJILT
2019/03/27 150.129.142.26
zochin
hudlaa l hereg yariad gaihaad baih um oor ajil alga uu shou
2019/03/27 202.9.43.102
Zochin
2008.7.1 humuusiig byydaj baihad ene hun haana baisan be .Zorigiin heregeer yls tur hiihee odoo bolnoo ydargaatai ym be
2019/03/27 112.157.186.137
  • Recent
  • Most Read
  • Most Comment