8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган аймагт гарсан ойн түймэр унтраагүй байна

2019-03-28 09:48:00

Энэ сарын 25-ны өдрийн 16:10 цагт Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Чулуут” гэдэг газарт ойн түймэр гарсан байна. Галын дуудлага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, нэг автомашинтай гал түймрийн голомт руу явсан байна.

Мөн нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, Хилийн 286 дугаар ангийн гурван алба хаагч, тус сумын нутгийн захиргааны байгууллагын зургаан албан хаагч, Зэд Хантай Бүтээлийн Нурууны дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргааны таван албан хаагч, нийт 38 хүн, таван автомашинтай, гурван морьтой дайчилж, 26-ны өдрийн 01:10 цагт Хилийн 286 дугаар ангийн дөрөвдүгээр заставд очжээ. Улмаар өнөөдөр өглөө 08.00 цагт ойн түймрийн голомт руу явсан байна. Одоогоор ой хээрийн түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа бөгөөд онцгой байдлын алба хаагчид ажилласаар байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл