8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхонгор аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид туршлага судаллаа

2019-03-27 11:05:29

Орон нутгийн онцлог, нөөц, эрэлт хэрэгцээнд тулгуурлан чанар, стандартын шаардлага хангасан, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох зорилгоор Баянхонгор аймгийн ЗДТГ, ХХААГ-тай хамтран Улаанбаатар хот дахь томоохон үйлдвэр, үйлчилгээний газруудын туршлага, үйл ажиллагаатай 3-р сарын 21,22-ны өдрүүдэд танилцсан юм.  Энэхүү үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт, Баянлиг, Богд, Шинэжинст, Баацагаан, Баянцагаан, Бөмбөгөр зэрэг 9 сумын гутал үйлдвэрлэгч нийт 25 аж ахуйн нэгж, иргэний төлөөлөл оролцов.

Эдгээр жижиг, дунд үйлдвэрлэгчид арьс шир боловсруулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэх “БУЛИГАР” ХК, хүүхдийн болон цэрэг, цагдаагийн гутал үйлдвэрлэгч “Хос Аз” ХХК, гутал арчилгаа, цэвэрлэгээ, бүх төрлийн засвар үйлчилгээний Cи Эс Эл ХХК буюу “Shoe’s love” төвүүдийн үйл ажиллагаатай тус тус танилцаж туршлага судалсан байна. Туршлага судлах ажлын хүрээнд оролцогчид арьс ширний түүхий эд бэлтгэлээс  бэлэн бүтээгдэхүүн хүртэлх шат дамжлага, засвар үйлчилгээний орчин үеийн техник, технологи, ажлын шинэ туршлага болон салбарын хүрээнд харилцан туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ болсон гэдгийг  орон нутгаас оролцсон мэргэжилтнүүд онцолж байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл