8o
Улаанбаатар хот
mobile menu

Галзуу өвчний эрсдэлд өртсөн 48 тохиолдол бүртгэгдээд байна

2019-03-28 09:04:00

Монгол улсын хэмжээнд 1972 оноос хойш нийт галзуугийн хүний өвчлөл 36 бүртгэгдсэн бөгөөд 1978-1992 оны хооронд Улаанбаатар хотод нийт 5 хүн галзуу нохойд хазуулж, уруулснаас өвчилж, нас барсан. Галзуу өвчнийг үүсгэгч вирус нь хүн, мал, амьтны мэдрэлийн тогтолцооны гол төв эрхтэн болох тархийг гэмтээн, улмаар нас баралтад хүргэдэг аюултай. Өнөөг хүртэл галзуу өвчнийг эмчлэх арга нээгдээгүй хэвээр байна.

ЗӨСҮТ-д 2019.03.27-ны өдрийн байдлаар Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгийн 18 сум, нийслэлийн Баянзүрх, Бүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртөж, эрүүл мэндийн туслам, үйлчилгээнд хамрагдсан нийт 48 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэргийлэлт:

  • Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх
  • Мал, тэжээвэр  амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх
  • Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах
  • Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах
  • Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхоогүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл