2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хуваарьт салбарын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг сар гаруй үргэлжилсэн билээ.
Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид ирэх сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт энэ сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна. Зуны амралтын тухайд:
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД
- I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД
- I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.