Өчигдөр Төрийн ордны А танхимд С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүллээ. УИХ-ын гишүүдийн хэлж буйгаар 26 минутын бичлэгийг үзжээ. Тус бичлэгийг үзсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Маш муухай юм байна. Өөр хэлэх юм алга. Ер нь айхтар юм болж. Даралт ихтэй хүмүүс үзээд хэрэггүй юм байна.
Ийм харгис хэрцгий эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан, хийсэн, хөхүүлэн дэмжсэн, зогсоож хянаж байх ёстой хүмүүст хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэл хүртээх ёстой. Энэ хэрэгт гүтгэгдэж, хэрцгий балмадаар эрүү шүүлтэн дор тулгагдаж хэрэг хүлээсэн хүмүүсийг яаралтай суллаж, ар гэрийнхэнтэй нь уулзуулж Монголын төр уучлалт гуйх ёстой.
Үнэхээр хууль хяналтын байгууллагаар үнэн мөнийг тогтоогоогүй байхад иймэрхүү эрүүдэн шүүх арга хэмжээг авч болох уу? Хэвлэлийнхэнд үзүүлэх байх гэж би бодож байна. УИХ энэ асуудлыг маш шударгаар үнэн зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна.
Нэгэнт Засгийн газар мөрдөн байцаах ажилд саад болохгүй ийм хэсгийг задалсан, ил болгох шийдвэр гаргасан. тэр хүрээнд тагнуулын байгууллага 20 орчим минутын бичлэг үзүүлсэн. Түүнийг үзэхэд Монголд ийм нөхцөл байдал байдаг юм болов уу гэмээр санагдлаа. Сэтгэл шимшрэм, нүд хальтрам бичлэг байлаа.
Гэм буруутай гэм буруугүй, ҮАБЗ тогтоохгүй, ганцхан шүүх л тогтооно. Шүүхээр тогтоогдоогүй бол гэм буруутайд тооцохгүй.
Ард түмэн та нарт дуртай хуулиа гаргаж, дураараа дургих эрх өгсөн юм байна. Одоо эцэст нь дэглэм өөрчлөх гэж байна. Энэ бол цусаараа хувьсгал хийж тэмцэх ёстой юм байна л даа.
Иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ хууль орж ирж байгаа гэж би ойлгосон. Гэтэл юу болоод байгааг Нямдорж сайдаас асуумаар байна. Бид нийгэмд хардлагад өртөх гээд байна.
Эрүүдэн шүүгдэхээс аврагдах нь гэж ойлгож байтал төрийн өндөр албан тушаалтнууд хэрэг үйлдэхэд шүүх, прокурор яллаж чадахаа байх нь гэж ойлгоод байна.
С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг 1998 онд эрүүгийн хэрэг үүсгэгдээд маш олон жил шалгагдсан. Хэргийг шүүхэд шилжүүлээд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа 2016 онд оны гуравдугаар сарын эхээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэргийн зарим хэсгийг нууцаас гаргасан. Нууцын зэрэглэлээс гаргасан хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийгөө гаргасан мэт ярьж нууцаас гаргасан асуудлыг Засгийн газар руу дахин ил болгохоор хандсан