8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батбаяр: Би төрөөс төрсөн ТЭРБУМТАН биш

2019-03-28 11:49:00

“Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалтыг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Чуулга уулзалтад 1000 гаруй зочид төлөөлөгчид, 100 гаруй дотоод хөрөнгө оруулагчид оролцож байгаа чуулга уулзалт өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Тус чуулга уулзалтын үеэр цаг үеийн асуудлаар Кёкүшюзан  Д.Батбаяраас тодруулга авлаа.

-“Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалтад таны хувьд ямар байр суурьтай оролцож байгаа вэ?

-Уул уурхай Монгол Улсад үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн мэнд хүргэе. Миний хувьд сүүлийн үед уул уурхайн салбар руу түлхүү орж ажиллаж байгаа учраас чуулга уулзалтад оролцож байна.

-Таныг төрөөс төрсөн тэрбумтан 30 гэр бүлийн нэг нь гэж тодорхойлоод байгаа. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг шүү дээ. Үүнд бас баярлаж явдаг. Хэзээ нэгэн өдөр биелэх байх. Гэхдээ би энэ дашрамд нэг хэлье гэж бодож байна. Би төрөөс төрсөн тэрбумтан биш ээ. Би өөрөө хөдөлмөр хийж өнөөдрийг хүрсэн. Яахав, линцензийнхээ тоогоороо яах аргагүй 30 гэр бүлийн нэгд орсон. Гэхдээ энэ бол миний лиценз биш ээ.  Геологи, хайгуулын лиценз эзэмшдэг мөртлөө хөрөнгө мөнгөгүй улмаас лицензээ хураалгах гээд сандарч байгаа залуустаа хайгуулыг нь өмнөөс хийж өгөөд компани дээрээ бүртгээд нэг баг болоод хамтарч ажиллаж байна. Үүнийг зөв ойлгох ёстой.

-Таньд яг бүртгэлтэй хэдэн лиценз байгаа юм бэ?

-Тэд нь минийх гэсэн юм байхгүй. 60 орчим залуучууд нэгдээд гэрээ хийгээд хамтарч ажиллаад явж байгаа юм.

-Улсад хэчнээн төгрөгний татвар төлдөг юм бэ?

-Хамгийн их газар, лиценз эзэмшиж байгаа хүн учраас төлөх ёстой зүй ёсны татвараа төлөөд явж байгаа. Өөрөөр хэлбэл хамтарч ажиллаж байгаа залуусын өмнөөс нь төлөөд явж байгаа гэсэн үг.

-Уул уурхайн бизнес эрхэлж байгаа хүмүүс хөрөнгө мөнгөгүй улмаас зогсонги байдалд орсон байдаг шүү дээ. Таныг лиценз эзэмшигч залуустай хамтран ажиллаж эхэлсэн мэдээлэл байсан?

-Энэ хамгийн гол асуудлын нэг нь. Хөрөнгө мөнгөгүй мөн хайгуулаа хийж чаддаггүй учраас нэгдээд хамтраад нэг баг болоод явбал бид цаашдаа явах боломжтой. Ашигт малтмалын лиценз авчихсан залуучууд хамтраад ажиллаж байгаа. Манай байгуулсан компани нэг талаасаа хамгийн их лиценз эзэмшдэг юм шиг харагддаг боловч нөгөө талаасаа залуустай хамтарч ажиллаж байна. Хайгуул хийж, хөрөнгө мөнгийг нь хамтарч гаргаад ажиллаж байна.

-Цаашид Монголын геологи, хайгуулын салбар хэрхэн ажиллах ёстой гэж харж байна вэ?

-Та бүхэн намайг сайн мэдэж байгаа. Спортын салбарт байж байгаад эх орондоо ирсэн. Ер нь уул уурхайн салбараас хөндий байсан. Уул уурхайн салбар бас анхаарах ёстой асуудлууд байна. Хууль дүрэмтэйгээ нийцэхгүй, хуулийн дагуу лицензээ авчхаад ажлаа хийх гэхээр орон нутагтайгаа ойлголцохгүй асуудал үүсч байна. Өнөөдрийн чуулга уулзалт энэ асуудлыг шийдээсэй гэж бодож байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mal
Khotiin gazriig butsaagaad khotiin zakhirgaand zardag khyndee? Real avilgal gej eniig l khelne dee! Shalgaachee?
2019/03/31 59.153.112.178
Shunal
Yarmagiin gazriig ter chigt ni khashaad avsan khyndee! Kheden togrogoor yaj avsaniig asuugaach ene khodoonii gakhainaas?
2019/03/31 59.153.112.178
Зочин
Сандараад
2019/03/30 64.119.16.109
Иргэн
Анхны авгайг мэдлэг өндөр сайхан хүүхэн байнлээ уулзаж байсан нууц юм байхгүй эргээд нийлсэн болохгүй гэх юм байхгүй хоёр хөөрхөн хүүхэдтэйгээ хамт уулзаад явж байсан гоё харагдаж байсан хүний сайхан
2019/03/29 103.229.120.128
Зочин
АНХАНЫХАА АВГАЫТАЙ УЖЛЗААД ЯВЖ БАЙСАН ХӨӨРХӨН ХҮҮХЭН БАЙНЛЭЭ ГОЁ ТЭР АВГАЙТАЙГАА СУУХ ХЭРЭГТЭЙ ЭРГЭЭД АМЖИЛТ
2019/03/29 103.229.120.128
Зочин
Үнэнд гүйцэгдэхээс айж буй хүмүүсийн цуваа үргэлжилсээр. Өөрсдөө яаран яаран хуцах юм даа.
2019/03/29 139.5.218.233
Зочин
Чамд хэлэх үг алга. Хуцаж уль. Хээр уулын тагд очиж хууль бусаар авсан тэр 30 гаруй лицензээ хуйвалдаж өгсөн бас хамсаатнуудтайгаа ам хамартаа чих. Тэгээд дээлээ нөмрөөд очих газартаа оч Өөр гарц
2019/03/28 202.9.42.21
иргэн
яармагын газрыг эрх мэдэл авилгалаар авсан нѳхѳр дѳѳ энэ хамтрагч батзоригтой нийлж үнэгүйгээр авсан шүү чи.
2019/03/28 112.72.11.108
бурмаа
балиар шуналтай новш вэ одоо чи болнодоо
2019/03/28 202.21.106.161
ЙЛБЭГЭЭ ОДОО ЦЭНЗУРГҮЙГЭЭР ОРООЧ ЭХЛЭЭЧ ХОШГИРУУЛАГЧАА
ЧИ МӨНӨӨС МӨН ХАРАА ГЭЭЧИЙН ТОМ ТЭМЭЭНЭЭС ТОМ ТЭМДЭГ ДАРЧИЖ
2019/03/28 103.111.68.3
zul
ene chini xuja nart gazar zardag xvn shde
2019/03/28 139.5.216.41
zochin
baga saga turiin mungu bgaa baihaa
2019/03/28 202.179.24.117
  • Recent
  • Most Read
  • Most Comment