8o
Улаанбаатар хот
mobile menu

Хугацаа дууссан эмийг хэрэглэхээр хадгалж байсан зөрчлийг илрүүлжээ

2019-03-28 11:51:22

НМХГ-ын даргын баталсан 02-01/77 тоот удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.Шалгалтын явцад "Ану булган" ХХК-ийн эмнэлэгт 4 нэрийн 5 цувралын хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эмийг хэрэглэхээр яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан зөрчлийг таслан зогсоож, Улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулан эмийг устгуулахаар холбогдох газарт шилжүүлэв. Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл