8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөр үеийнхэн Якутад өрсөлдөж байна

2019-03-28 17:30:00

“Монраель-1976” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Якутын нэрт бөх Павел Пинигиний нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд эхэллээ. Манай улсаас Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор 10 тамирчин хүч үзэж байна. Түүнчлэн тус тэмцээнийг олон улсын шүүгч, ОУХМ Г.Амархүү дэнсэлж байгаа юм.

Тэмцээн дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд хөвгүүдийн 28, 30, 32, 35, 38, 42, 46, 50, 44, 60, 65, -70, +70 кг гэсэн 10 жингийн ангиллаар 800-аад тамирчин өрсөлдөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл