8o
Улаанбаатар хот
mobile menu

ШШГЕГ-ын харъяа хорих ангийн дэд дарга бусдын гарт амь насаа алджээ

2019-03-29 10:50:27

Өмнөговь аймгийн ШШГЕГ-ын дэд даргыг найман удаа хутгалан амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан байна. Тус аймгийн ШШГЕГ-ын харъяа хорих ангийн дэд дарга 38 настай эрэгтэй Б-ын амь насыг хөнөөсөн байжээ. Талийгаач хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр Улаанбаатар хотод албан ажлаасаа чөлөө авч ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хороололд найзтайгаа хамт архидан согтуурч улмаар маргалдсан аж. Гэтэл арван жилийн сайн найз гэх 38 настай Э нь цээжин тус газарт нь найман удаа хутгалсан амь насыг нь хохироосон байна. Цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт очиход сэжигтэн оргон зайлсан байсан гэх ба шуурхай эрэн хайж нэг өдрийн дотор дайчлан баривчилжээ. Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас амь насанд нь хүрсэн нь тогтоогдсон аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
энгийн хүн
Цагдаа нар дээрэлхүү дээ хүний зэвүү дургуйг хүргэж өдөж аархаж байгаад амь насаа алдсан биз Хоригдол зодож дээрлэхдэг шигээ занасан биздээ хүн ална гэдэг тийм амархан хийх үүлдэл биш АРХИ
2019/04/05 103.10.23.76
Бааши
сайн залуу байсан юм даа
2019/03/30 103.229.120.127
Zochin
Mongold tur gej baihgui. Bugd hulgaichuud!
2019/03/30 103.212.117.188
yheed l bna syy dee?eh oron mini!!!!
bye byenee alaad esbel zam teebriin osloor ygyi bol gerteigeen sataj engereed esbel eleg bysad hort habdaraar yabsaar baih uu?tor mini zasag mini tyhaid anhaarch baigaa yum bna uu?....
2019/03/29 148.60.92.227