8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Баясгалан: Урлагийн сан хөмрөгт урын сангаа үлдээх үүднээс С.Жавхлантайгаа хамтарч уран бүтээл хийнэ

2016-03-04 08:38:00

МУГЖ дуучин Т.Баясгалан,  МУГЖ С.Жавхлантай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг санаачилж, аяныхаа хүрээнд энэ сарын 14, 16, 19-нд тоглолтоо хийхээр болсон. Тоглолт энэ сарын 14, 16, 19-нд Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Хоёр гавъяат маань өөр өөрийн зам мөрөө хөөж, хамтарч дуулахаа болиод багагүй хугацаа өнгөрсөн. 13 жилийн турш хамтарч дуулаагүй бөгөөд саяхан цагаан сарын үеэр  “Хаврын найраг” дууг хамтран дуулсан билээ. Цаашдаа ч мөн хамтарч уран бүтээлээ хийхээр болсон байна. Түүнчлэн, тоглолтын үеэр цэцэг, хадаг их цуглардаг. Бидэнд бэлэг өгөхийг хүссэн хүмүүс "Хадагны оронд нэмнээ, цэцэгний оронд нэг боодол өвс өгөөрэй" хэмээн уриалсан юм.  Ингээд тус тоглолтын талаар МУГЖ дуучин Т.Баясгалангаас цөөн асуултанд хариулт авлаа.

-Таны хувьд удаан хугацаанд тайзнаас ард түмэнтэйгээ уулзаагүй удсан. Энэ удаад анхны хамтрагч  МУГЖ С.Жавхлантай хамтарч уран бүтээл хийлээ. Тун удахгүй тоглолтоо хийх гэж байна. Сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-Удаан уулзаагүй та бүхэнтэйгээ уулзаад баяртай байна. Малчин түмэн маань 20-иод жилийн турш бидний дууг сонсож, дэмжиж, хайрлаж ирсэн. Тиймээс бид нар ч гэсэн өөрсдийнхөө чадлаар малчдаа дэмжих үүднээс энэхүү аяныг санаачилсан. Эхлээд Улаанбаатар хотын Бөхийн өргөөнд энэ сарын 14-нөөс тоглогдох болно. Бидний тоглолтонд ирэхдээ цэцэг, бэлэг биш, малчин ард түмэнд хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай гэж уриалмаар байна. Мөн энэ тоглолтоос гадна хөдөө орон нутгаар тоглолт хийнэ. Уран бүтээлчид бид өөрсдийнхөө чадах чинээгээр сэтгэл санаа, эд материалаар л ямар л туслах боломж байна түүнийгээ дайчлан малчид дээрээ очиход бэлэн болоод байна. Тиймээс монголоороо тойрон тоглолт хийнэ.

-Тоглолтын машрут гарсан гэсэн үг үү?

-Эхний тоглолтын машрут ямар ч байсан гарсан. Миний хувьд энэ аянг санаачилж оролцох болсны учир гэвэл буурал аав, ээж, эмээ, өвөө маань бүгд л малчин хүмүүс. 13 жилийн өмнө бичин жилийн зуднаар Баянхонгор аймгийн Бууцагаан суманд буурал аав, ээж, хамаатан садан маань хамаг малаа зуданд алдаж байсан. Ер нь бод мал үлдээгүй гэж хэлж болно. Тэр сэтгэлзүйн мэдрэмийг аав, ээж ах дүү нартайгаа амсч байсан учраас Засгийн газраас, уран бүтээлчдээс, ирээдүй хойч үеэсээ хүлээж байгаа болов уу гээд энэ ажлыг санаачилсан. Бидний ажлыг маш сайхан хүлээж авсан Яам, тагын газрууд болон холбогдох байгууллагуудад бүгдэд нь баярлалаа.

-Олон жилийн дараа уран бүтээлдээ орлоо. Үүнийг тань таны хань хэрхэн дэмжиж байгаа вэ?

-Миний хувьд олон жил уран бүтээлээ завсардсан байгаа. Энэ хугацаанд айлын эхнэр боллоо. Ээж боллоо. Бас гэр бүлдээ өрийнхөө бүх зүрх сэтгэлээ зориулж амьдарч байлаа. Хүүхдүүд маань ч гэсэн гараас гараад том болж байна. Миний хань бүх зүйлд дэмждэг. Би малчин удамтай бүсгүй, ийм аян эхлүүлэх гэж байна гэхэд намайг их сайхан дэмжсэн. Өөрөө ч гэсэн хувийнхаа зүгээс бидний ажлыг дэмжиж ажилна. Найз нөхөд, нутгийн зөвлөл, Япон дахь бөхчүүдийг энэхүү аянд уриалж байгаа.

-Саяхан та хоёрын хамтран дуулсан “Хаврын найраг” дуу тэсрэлт болж чадсан. Үзсэн хүмүүсийн тоогоороо рекорд эвдсэн сураг байна?

 “Хаврын найраг” дуу бол Монголын ард түмний дунд ардын дуу шиг түгсэн сайхан уран бүтээл. Хамтарч дуулах саналыг С.Жавхлан найз маань анх надад тавьсан. Тухайн хаврын найраг дууг маш олон хүн үзсэн байна лээ. Доор нь дандаа л сайхан сайхан үгтэй сэтгэгдлүүд байсан. Бидний дууг сонссон бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Мөн цаашдаа  урлагийн сан хөмрөгт урын сангаа үлдээх үүднээс С.Жавхлантайгаа хамтарч уран бүтээл хийнэ.

-Тоглолтон дээрээ 13 жилийн өмнө жинхэнэ хит болж байсан дуунуудаасаа дуулна биз?

 -Жавхлан бид хоёр энэхүү тоглолтодоо тухайн үед дуулж байсан хит болж байсан дуунуудаа үзэгчдэдээ хүргэх болно. Жавхлан сүүлд хит болсон дуугаа гэхээсээ илүүтэйгээр “Насан багын дурсамж”, “Алсад суугаа ижий” зэрэг дуу, миний хувьд “Зөвхөн чамдаа”, “Ботгоны дуу” зэрэг дуугаа дуулах болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
haaaa
havariin nairag duug ene 2 neeh goe duulaagvi ee vnendee bi yuch gj helmeer yum goe l duulsan bh bodson gehdee setgel saitai niimemdee huvi nemertei gj bodoj yvdag ali alin sain hvmvvs goe duuldag 2laaa havariin nairag ushuu ih goe zvil gargah bh gj bod
2016/03/05 103.17.108.42
haaaa
havariin nairag duug ene 2 neeh goe duulaagvi ee vnendee bi yuch gj helmeer yum goe l duulsan bh bodson gehdee setgel saitai niimemdee huvi nemertei gj bodoj yvdag ali alin sain hvmvvs goe duuldag 2laaa havariin nairag ushuu ih goe zvil gargah bh gj bod
2016/03/05 103.17.108.42
Uu yamar goe uym be? Bie bienee hundetgesen saikhan uym. Saikhan uym sonsood chih min bayrlah uym
2016/03/04 103.17.108.42
Zov
Zov shvv hamtraad saihan uran bvteelvvd tuurvaarai amjilt amjilt!!!
2016/03/04 103.17.108.42
амжилт хүсье
2016/03/04 103.17.108.42
Jinxene mongol setgelgee ta 2- t bayar xurgie
2016/03/04 103.17.108.42
h
yagaad ehelj jabhlan sanal tabisan gej helj bolohgui gej
2016/03/04 103.17.108.42
za ter harav uu ..ene duug hamtarch duulah sanaliig Javhlan nadad eheljh tavisan ...ene ugiig l helvel ...gej bodoj btal yag l hellee.yamar hereg bnaa.hen sanal tavih ni yamar hamaa bnaa.zaaval uuriiguu dubviilguh geed bdag zangaa bas l zasaagui bololtoi.
2016/03/04 103.17.108.42
za ter harav uu ..ene duug hamtarch duulah sanaliig Javhlan nadad eheljh tavisan ...ene ugiig l helvel ...gej bodoj btal yag l hellee.yamar hereg bnaa.hen sanal tavih ni yamar hamaa bnaa.zaaval uuriiguu dubviilguh geed bdag zangaa bas l zasaagui bololtoi.
2016/03/04 103.17.108.42
Zochin
Ergeed yavaldaaad Sumochdoo aluulav daa. Hen hen ni amidraltai bolson baij odoo bolohgui shu
2016/03/04 103.17.108.42
zochin
estoi saihan medee bna vneheer ene 2 oor dutaj baijee ene hetsvv ved ta 2 ho duug sonsood tseneg hvch abna da
2016/03/04 103.17.108.42
22222
snhan medee bn
2016/03/04 103.17.108.42
зочин
Сайхан мэдээ байна, аргагүй л хөдөөтэй монгол хүмүүс шүү баярлалаа, амжилт хүсье
2016/03/04 103.17.108.42
сссссссссссссссссс
сайхаан сайхан
2016/03/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment