8o
Улаанбаатар хот
mobile menu

Талбайгаасаа хэтрүүлэн хайлуур жонш олборлож байжээ

2019-03-29 10:55:13

Дундговь аймгийн  прокурорын газар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тус аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргал” гэх газарт жонш олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайнууд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхийг гэнэтийн байдлаар шалгажээ.

Шалгалтын бүрэлдэхүүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч нарыг болон Луус сумын Засаг дарга, сумын байгаль орчны байцаагч нарыг оролцуулсан байна.

Эрүүгийн мөрдөгч тус бичил уурхайн талбайд  үзлэг хийн, холбогдох бичиг баримтыг шалгаж, бичил уурхайн дүгнэлттэй талбайд хэмжилт хийхэд уг талбайгаас хэтрүүлэн олборлолт явуулж, хайлуур жонш олборлон гаргасан зөрчил илэрчээ.

Шалгалтын явцад нөхөрлөлүүдийн ажилтнуудаас тайлбар авч, гаргасан жоншийг битүүмжлэн, сумын байгаль орчны байцаагчид хариуцуулж, хүлээлгэн өгсөн байна. Дүгнэлттэй талбайгаас хэтрүүлэн, зөвшөөрөлгүй жонш олборлосон нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа болон дүгнэлтгүй талбайд жонш олборлох гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь гэмт хэргийн шинжтэй байх тул дээрх үйлдлийг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шилжүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
gazar nutgaa bitgii sendiil hoich uedee ongoison nuh uldeeh gesen yumuu uursuduu bayajij chadahgui gadaad hari uls bayajij b na shuu dee
2019/04/01 202.9.42.222
Зочин
Энэ бичил уурхай гэдгийг болимоор байгаа юм даа. Ямар ч системгүй ухаж газрын баллаж байгаа нөхүүд шүү.
2019/03/30 139.5.218.17
Зочин
энийгээ больмоор юм аа хаа сайгүй онгойсон нүхнүүд ямарч нөхөн сэргээлт байхгүй новшнууд
2019/03/29 202.179.31.242
zochin
Даварсан муу новшнууд вэ?
2019/03/29 66.181.160.16