8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөллөө

2019-03-29 11:04:36

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа.

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.

Цэвэгмэдийн ЗОРИГ нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.

1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.

1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбиртын яаманд арбитрч,
1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч;
1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн;
1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга;
2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дондог
Ажил мэргэжлийн онцлог юм даа, шүүгч хүн явсаар байгаад хэн нь ч бай ерөнхий шүүгч Элбэгээгийн үед болоод дараа буруутан болох нь энэ хүний тавилан юм байгаа биздээ.
2019/03/31 202.179.8.210
Иргэн
Шудрага шүүгчдийн нэр бузралсан новш,Юугаа хийж Зоригийн хэргийг хянахад шүүх хурлыг даргалж далдгасан юм,Өдий өгөр толгойлтлоо жаахан буйр заахгүйдээ одоо яахав Элбэгээгийн гай. өөрөө ойчсон хүүхэд
2019/03/30 64.119.25.139
харамсаж байна
ИРГЭДийг хэлмэгдүүлж элбэгдоржийн гавъяат болсон энэ хүн тайван л нойрсдог байх даа. ХҮНий зовлон дээр дөрөөлж алдар, цолонд хүрэх сайхан л байдаг юм байх даа.
2019/03/30 122.201.22.245
irgen.
odoo shoron l huleej bnadaa..
2019/03/29 139.5.216.188
Мянга гаран хүн
Энэ муу мангар махан толгойтыг одоо өөрийг нь шоронд хий Монголчууд баяраа хийе Энэ өмхий махан толгойт шүүхийг замруулж авилга авч хэрэгтнүүдийг хаацайлж улс ард түмэнд мхш их хохирол үзүүллээ
2019/03/29 202.9.42.242
Zochin
Ene urguluu ugdug ni KHONGILIIKHNII unuuduriin uil yavtsiig taivshruulakh gesen taktik l bkh daa
2019/03/29 202.21.105.186
  • Recent
  • Most Read
  • Most Comment